Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр “Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороонд байрлах Цэргийн ангийн хашаан дотор тогонд цохиулсан хүн ухаангүй байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Зэвсэгт хүчний дугаар ангийн хашаанд баригдаж буй Зэвсэгт хүчний барилгын ажлын явцад өндөр хүчдэлийн шугамны доод хэсэгт автокраныг байрлуулж, краны сум өргөх явцад 380 вольтын хүчдэлтэй цахилгааны утсанд хүрсний улмаас автокраны хажууд зогсож байсан тус цэргийн ангийн мужаан албан тушаалтай, дэд ахлагч цолтой, 24 настай, эрэгтэй “З” өндөр хүчдэлд цохиулж нас барсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Тус хэрэгт хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зөрчигдсөний улмаас хүний амь нас хохирсон эсэх, хариуцсан албан тушаалтнууд гэм буруутай эсэхийг тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
АДМИН








Нийгэм




