Dark Light
Нийгэм | 2022-08-02

Төмс кг нь 1500-2930 төгрөгийн үнэтэй байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдрийн байдлаар Монгол төмс Барс зах дээр бөөний үнэ кг нь 1125 төгрөг, жижиглэн кг нь 1500 төгрөг, Хүчит шонхор зах дээр кг нь 2000 төгрөг, Сансар сүлжээ дэлгүүрт кг нь 2930 төгрөг, Миний зах кг нь 2500 төгрөг, И Март-д кг нь 1580 төгрөг, Номинд кг нь 2499 төгрөг, Бөмбөгөр худалдааны төвд кг нь 2500 төгрөг, Бокс малл кг нь 2500 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна. Эрэлт нийлүүлэлтийн хуулиар ойрын хугацаанд дахин хямдрах төлөвтэй байна. 

Ирэх жил зоорины төмс дуусч шинэ ургацын төмс гарах хүртэлх хугацаанд дахин хомсдол үүсгэхгүй байх бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг ХХААЯ-нд хүргүүлэхээр ШӨХТГ-с бэлтгэж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22