Dark Light
Нийгэм | 2022-08-02

Бартаат замын тэмцээн болсон газрыг нөхөн сэргээв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Уржигдар буюу 7-р сарын 30-нд дүүргийн 20-р хороо Гачуурт тосгонд Гачуурт offroad клубээс "Гачуурт кап" бартаат замын тэмцээнийг өргөн дэлгэр зохион байгуулсан. Тэмцээнд оролцсон, үзсэн залуучууд бүгд тэмцээний зохион байгуулалт, цар хүрээг өндрөөр үнэлж сэтгэл хангалуун байсан юм. Гэсэн ч тэмцээн зохион байгуулахын тулд зарим газрыг сэндийчсэн, ухсан байсныг дүүргээс холбогдох шаардлага хүргүүлж тэмцээний дараа нөхөн сэргээлт хийх, байгаль дэлхийдээ ээлтэй байхыг хүссэн. 

Тэмцээн зохион байгуулсан залуус шаардлагыг хүлээн авч нөхөн сэргээлтийн ажлаа амжилттай хийж дуусгажээ. Удахгүй нөхөн сэргээсэн талбайдаа мод тарьж эко орчныг бүрдүүлэхээ мэдэгдлээ. 

Баянзүрх дүүргээс тэсвэр тэвчээр, эр зоригийн спорт болох бартаат замын спортыг дэмжих, шаардлагатай талбай бий болгох тал дээр залуустайгаа хамтарч ажиллана. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22