Dark Light
Нийгэм | 2022-08-02

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн 90 жилийн ой ёслол төгөлдөр боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн түүхт 90 жилийн ой эл өдрүүдэд тохиож байгаа бөгөөд ойд зориулсан цэргийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр ангийн жагсаалын талбайд боллоо. 

    Энэхүү ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд Дорноговь аймгийн Засаг даргын орлогч Г.Март, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар, ЗХЖШ-ын АУГ-ын дарга бригадын генерал С.Дашзэвэг, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан, Зэвсэгт хүчний ХЗЦК-ын Удирдлага төлөвлөлтийн хэлтсийн дарга хурандаа Д.Өлзийбаяр, “Зүүнбаян холбоо”-ны тэргүүн бэлтгэл хошууч генерал С.Баасанхүү, 6 дугаар мотобуудлагын дивизийн анхны захирагч чөлөөнд байгаа хошууч генерал Т.Баатар, мөн дивизийн захирагч чөлөөнд байгаа хошууч генерал Ч.Цэрэндагва, 6 дугаар мотобуудлагын дивизийн захирагчийн орлогч, “Зүүнбаян холбоо”-г үүсгэн байгуулагч чөлөөнд байгаа хурандаа Д.Пүрэвсүрэн, БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, нэгтгэл, анги, байгууллагуудаас уригдан ирсэн зочид төлөөлөгчид, дивиз, нэгтгэл, хорооноос төрөн гарсан Монгол төрийн генералууд, үе үеийн ангийн захирагч нар, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22