БНХАУ, Тайванийн хооронд үүсээд буй нөхцөл байдал улс орнуудын анхаарлын төвд байна. Тайвань улсад амьдарч буй манай улсын иргэдийн талаар Гадаад харилцааны яамаас тодрууллаа.
Тайваньд дэлхийн 175 орчим улсын 750 мянга орчим гадаадын иргэн оршин сууж байгаагаас Индонез /228 мянга орчим/, Вьетнам /222 орчим мянга/, Филиппин /147 орчим мянга/, Тайланд /68 орчим мянга/-ын иргэд дийлэнх хувийг эзэлж байна.
Гадаад харилцааны яам: “2022 оны байдлаар манай улсын 900 орчим иргэд Тайваньд оршин суудгаас 80 гаруй хувийг оюутан залуус эзэлж байна. Тайваний цагаачлалын алба, цагдаагийн газрын мэдээллээр 2022 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар 462 орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа нь их, дээд сургуулиудын амралт эхэлсэнтэй холбогдуулан буурсан үзүүлэлт гэж үзэж байна.
Тайваньд байгаа Монгол иргэдийн шинэчилсэн, дэлгэрэнгүй бүртгэлийг хийж байгаа. Нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөөний дагуу ажиллана.
Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэйгээ тогтмол холбоотой ажиллаж байна" гэлээ.
АДМИН








Нийгэм




