Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн 1, 2, 3 дугаар хэсэг /aймгийн төвөөс хойд зүгт 320 км, сумын төв-д/ 8 сарын 2-ны өдрийн 14.40-15:20 цагийн хооронд түр зуурын усархаг бороо орсны улмаас үер бууж 11 гэр усанд автсан гэсэн дуудлагыг 16:03 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчид Г-ын 8х10 метрийн хэмжээтэй байшин усанд автсан байсныг 01:30 цаг ажиллан усыг соруулж, мөн 4 гэрийг нүүлгэн шилжүүлж, 19 хүн /том хүн 8, хүүхэд 11/ усанд боогдсон байсныг аюулгүй газарт гаргасан байна.
Нийгэм | 2022-08-03
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




