Dark Light
Нийгэм | 2022-08-03

Оросын иргэдийг TOEFL шалгалтад оруулахыг хоригложээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

TOEFL ETS англи хэлний шалгалтыг зохион байгуулдаг компани Орос иргэдийг бүртгүүлэхийг хоригложээ.  Энэ тухай "Mediazona" мэдээлсэн байна.

Тус хэвлэлд хандсан нэгэн хүн TOEFL-ийн вэбсайт дахь өөрийн аккаунтаас TOEFL-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрэх эрх нь хязгаарлагдмал" болсныг олж мэджээ. Энэ нь Гадаад хөрөнгийн хяналтын алба [АНУ-ын Сангийн яам]-ын шаардлагыг дагаж мөрдсөний улмаас гэсэн анхааруулгатай байжээ. Түүний хэлснээр Оросууд аль хэдийн тэнцсэн шалгалтын үр дүнг ч их дээд сургуулиудад илгээх боломжгүй болжээ.  Тус компани түүний захидалд хариу илгээж, АНУ-ын Сангийн яамны шаардлагын дагуу БНАСАУ, ОХУ-ын иргэд шалгалт өгөх, аккаунт үүсгэхийг хориглосон гэж мэдэгджээ.  Эдгээр шаардлагууд юу болохыг ETS тодорхойлоогүй бичээгүй байна.

Гуравдугаар сард Украин дахь дайн эхлүүлсний улмаас TOEFL болон IELTS-ийн зохион байгуулагчид ОХУ, Беларусын нутаг дэвсгэрт шалгалт авахыг зогсоосон.  TOEFL болон IELTS нь гадаадын их дээд сургуульд элсэгчдээс хамгийн их шаардагддаг англи хэлний шалгалт юм.

Эх сурвалж: Настоящее время 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22