Dark Light
Нийгэм | 2022-08-03

Магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японы “ЖАЙКА” ОУБ-аас “Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрт хамрагдагсад өөрсдийн орондоо гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт манлайллыг үзүүлэх ба “Сендайн хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах олон улсын түвшинд явагдах яриа хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэн оролцох юм.

Иймд доорх шаардлагыг хангасан алба хаагчид ОБЕГ-ын БЗХАГ-ын мэргэжилтэн, ахмад Н.Ананда /утасны дугаар: 263562/-тай холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

Тэтгэлэгт хөтөлбөрийн нэр:

“Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх нь”

Сургалтын хугацаа:

Магистрын хөтөлбөр:        2 жил (2023 оны 09 сар – 2025 оны 9 сар)

Докторын хөтөлбөр:           3 жил  (2023 оны 09 сар – 2026 оны 9 сар)

Хамрагдах салбар: Үндэсний Гамшгийн эрсдэлийг бууруулах агентлаг

Тавигдах шаардлага:

– Бакалаврын зэрэгтэй байх,

– Англи хэлний мэдлэгтэй байх, /Тухайн сургуулиас тавигдах хэлний шаардлага/

– Биеийн болон сэтгэцийн хувьд эрүүл байх,

– Магистрын хөтөлбөрт хамрагдагсад 35 наснаас доош байх,

– Докторын хөтөлбөрт хамрагдагсад 40 наснаас доош байх, -5 буюу түүнээс дээш жил ажилласан байх

Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 22 -ны 12:00 цаг хүртэл хүлээн авна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19