БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгийн санаачилгаар Монгол улсаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач нарын сайн туршлага, шинэ санаачилга, хамтын ажиллагааг бодлогын төвшинд дэмжиж ажиллахаар тогтлоо.
Эхний уулзалтыг “Цаг уур, уур амьсгалын өөрчлөлт” сэдвийн хүрээнд Газар зүй гео экологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газар, Уур амьсгалын өөрчлөлт, судалгаа хамтын ажиллагааны төв, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн түншлэл болон БОАЖЯ-ны асуудал эрхэлсэн холбогдох удирдлагуудын хүрээнд эрдэмтэн судлаачдын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн инновацлаг шийдлийг Монгол улсад хэрхэн амжилттай нэвтрүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
АДМИН








Нийгэм




