Dark Light
Нийгэм | 2022-08-03

"Тусгаар тогтнол хөдөлгөөн экстремист шинжтэй үйл ажиллагаа явуулсан"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдээлэл өглөө. Энэ үеэр ТЕГ-аас саатуулагдсан "Тусгаар тогтнол" хөдөлгөөний талаар дараах мэдээллийг өгсөн юм.

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: "Бид туурга тусгаар, бүрэн эрхт, тусгаар тогтносон улс. Туурга тусгаар, бүрэн эрхт улсын төв талбайд дахиад тусгаар тогтнол гэдэг ийм экстремист шинжтэй үйл ажиллагаа явуулж цэрэгжсэн зохион байгуулалт руу шилжиж, нацист суртал ухуулга явуулж байгаа энэ үйлдлийг Тагнуулын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл байх тул эрүүгийн хэрэг үүсгэж шалгая гэдэг байдлаар шүүх, прокурорын байгууллагаас зөвшөөрөл авсан. Энэ үйл ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа гэж ойлгож байгаа. Шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Дэлхийн аль ч улсад ардчилсан дэглэмтэй улсад тусгаар тогтнолтой зэрэгцэж цэрэгжсэн хөдөлгөөн байгуулахыг үндсэн хууль болон холбогдох бүх хуулиараа хориглосон байдаг.

Энэ үйлдэл 6 сарын 14-нөөс эхэлсэн. Эхлээд Монгол үндэсний дээл хувцастай эхэлсэн. Сүүлдээ цэргийн зохион байгуулалт, цэргийн дүрэмтэй, бие биедээ цэргийн цол хэргэмтэй болж цаашлаад үндсэн хууль болон эрүүгийн хуулийн экстремист үйл ажиллагаа явуулахыг хориглосон холбогдох заалтуудад харшлахуйц үйлдлүүдийг удаа  дараа гаргасан учраас үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүрэг бүхий байгууллага хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22