Dark Light
Нийгэм | 2022-08-03

Б. Жавхлан: Бондуудын зарцуулалтыг шалгана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар  танилцууллаа.

Сангийн сайд Б. Жавхлан: "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын гаргасан бондуудын зарцуулалтыг шалгах Сангийн сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсад ойрын гурван жилд өр зээлтэй холбоотой дефолт зарлах нөхцөл үүсэхгүй гэдгийг онцолъё. 

Монгол Улс 2012 оноос хойш нийт 7 удаа бонд гаргасан. Долоо удаагийн бондоор босгосон нийт 5.2 тэрбум ам.доллароос зөвхөн "Чингис" бондоор л төсөл арга хэмжээ санхүүжүүлсэн. Димсам, Мазаалай бондууд төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдсан бол 2016-2021 онд гарсан 3 тэрбум долларын Хуралдай, Гэрэгэ, Номад, Century зэрэг 4 бонд өмнөх бондын өрийг төлөхөд зарцуулагдсан байна"гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22