Dark Light
Нийгэм | 2022-08-04

Дэслэгч Б.Мягмарсүрэн аймгийн “Гоц харваач” боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрдэнэт хот байгуулагдсаны 45, 46 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд аймгийн Онцгой байдлын газрын Улсын нөөцийн 109 дүгээр салбарын инженер, дэслэгч Б.Мягмарсүрэн Их сурын харваа төрөлд III байр, Буриад сурын харваа төрөлд II байрт шалгаран аймгийн “Гоц харваач” цол хүртлээ.

Дэслэгч Б.Мягмарсүрэн нь Онцгой байдлын байгууллагад 2014 оноос хойш 18 дахь жилдээ ажиллаж байгаа бол сурын спортоор гуравдахь жилдээ хичээллэж байна.

Тэрбээр 2022 онд Хөвсгөл аймагт зохиогдсон Мөсний баяраар мөсөн сурын спортын төрөлд 20 сумаас 18 онож Мөсөн сурын спортын мастер цол хүртсэн юм гэж Хойд бүсийн төв-Орхонй аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22