Dark Light
Нийгэм | 2022-08-04

Тоглолт наймаалцсан, дүнд хууль бусаар нөлөөлсөн талуудад шийтгэл оноожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулж буй тэмцээнд тоглолт наймаалцаж, тоглолтын дүнд хууль бусаар нөлөөлсөн, мөрий тавьсан зөрчлийг тогтоож, зөрчил гаргасан талуудад МХБХ-ны Ёс зүйн хороо шийтгэл оногдууллаа.

Хөлбөмбөгийн спортод оролцогч бүхий л талуудад хөлбөмбөгт мөрий тавих, тоглолтын дүнд хууль бусаар нөлөөлж тоглолт наймаалцах үйл ажиллагааг хориглосон байдаг бөгөөд хэрэв дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан, оролцсон, хамтарсан, зуучилсан тохиолдолд МХБХ-ны эрх зүйн байгууллагаас шийтгэл оногдуулах дүрмийн зохицуулалт үйлчилж байна.

ОУХБХ, АХБХ-ны холбогдох дүрэм, журамд заасны дагуу МХБХ-ны Ёс зүйн хорооны шийтгэл ногдуулсан шийдвэрийн тухай танилцуулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22