Dark Light
Нийгэм | 2022-08-17

Ховд аймгийн засаг даргыг огцрууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: “Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн ажлыг удаашруулсан Ховд аймгийн засаг даргыг огцруулах шийдвэр гаргалаа. Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64-р зүйлд Засаг даргыг огцруулах тухай заасан байдаг. 

Тодруулбал: Засаг даргыг огцруулахдаа дээд шатны засаг дарга, Ерөнхий сайд, 64,2-т заасан тохиолдолд зохих шатны хурлын санал, эсхүл өөрийн санаачлагаар огцруулах шийдвэр гаргана. Энэ шийдвэрээ тухайн хуулийн хуралд нэн даруй мэдэгдэх бөгөөд хурал 15 хоногийн дотор засаг даргад шинээр нэр дэвшүүлнэ  гэж заасан байдаг” гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22