БАГШ БҮРД КОМПЬЮТЕР хөтөлбөрийг Боловсрол, шинжлэх ухааны яам аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөрийн хүрээнд Говь-Алтай аймаг ЕБС-ийн бүх багш нараа компьютероор хангахаар боллоо. Нийт 830 багшийн компьютерыг худалдан авч аймгийнхаа Боловсрол, шинжлэх ухааны газарт хүргүүлээд байна. Хичээл эхлэхээр багш нартаа олгож эхэлнэ.
Говь-Алтай аймаг ирэх хичээлийн жил гэхэд Сургуулийн өмнөх боловсролын бүх багш нараа компьютертой болгохоор зорьж байна.

АДМИН







Нийгэм





