Dark Light
Нийгэм | 2022-08-17

ОУ-ын морин цэргийн уралдааны холимог буухиа эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Аравт-2022"олон улсын морин цэргийн уралдааны ойрын зайн холимог буухиа 8 дугаар сарын 17-ны энэ өдөр ОХУ-ын баг тамирчдаар эхэлж, Узбекистан Улсын баг тамирчдаар үргэлжиллээ. 

 Багууд гараанаас явганаар гарч 3.6 км, 4.1 км замыг морьтой туулах явцдаа маршрутын дагуу байрлах цэгүүдэд өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэж, барианд морьтой орж ирэв. 

 Тодруулбал, гранат шидэж, саадын зурвас туулж, буудлагын дасгалыг гүйцэтгэж, торон саадыг туулж, мориндоо мордлоо. 

 Үүний дараа тасгууд тактикийн талбайн эхлэх заагт тасгийн захирагчийн дохиогоор нэгийн цуваанд шилжиж, туган саадыг сүлжих даалгаврыг гүйцэтгэж, морины давхилт дунд гранат шидэж, барианд оров.

  Ингэхдээ даалгавраа гүйцэтгэж чадаагүй нөхцөлд торгуулийн тойрог тойрч байв. Төгсгөлд нь барианд орсон тамирчдын агт морь, зэвсэг, эд хэрэглэл бүрэн эсэхийг уралдаан зохион байгуулах хорооныхон шалгасан юм.

 Ойрын зайн холимог маргааш Бүгд Найрамдах Зимбабве Улс, Монгол Улсын баг тамирчдаар үргэлжилнэ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19