Dark Light
Нийгэм | 2022-08-17

Үндэсний цахим шуудан өнөөдрөөс хэрэглээнд нэвтэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цахим хөгжил, харилцаа холбооны яам E Mongolia Academy Монголын Үндэсний Дата Төв төрийн цахим үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй, аюулгүй хүргэх зорилгоор төр, иргэнийг холбосон мэдээлэл дамжуулах албан ёсны цахим суваг болох “Үндэсний цахим шуудан”-ийн /www.mail.e-mongolia.mn/ системийн хөгжүүлэлтийг хийж, хэрэглээнд нэвтрүүллээ.

Энэхүү систем нь Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд иргэний улсын бүртгэлийн дугаараар шууд үүсгэгдэх бөгөөд уг системээр дамжуулан иргэд төрийн байгууллагад өргөдөл, санал хүсэлт гаргах мөн хариу мэдэгдлийг хүлээн авах боломжтой юм.

Иргэн та www.e-mongolia.mn сайт болон e-mongolia гар утасны аппликейшны тусламжтайгаар үндэсний и-мэйлээ ашиглах боломжтой. 

Түүнчлэн www.mail.e-mongolia.mn хаягаар нэвтрэх боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19