Dark Light
Нийгэм | 2022-08-17

5 иргэний 10 сая 319 мянган төгрөгийн хохирлыг барагдууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрсөн долоо хоногт нийт 138 иргэн хандсанаас 115 утсанд 109, чатботод 15, и-баримт аппликейшнд 8, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 6 гомдол мэдээлэл ирсэн байна. 

Үүнээс 94 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 7 иргэний гомдол чанаргүй байдлаар бүртгэгдэж, 16 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 6 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, хариуцсан албан тушаалтанд мэдэгдэж, 5 иргэний гомдол өргөдлөөр шилжиж, 10 иргэний гомдлыг эцэслэн шийдвэрлэлээ. 

Мөн таван иргэний 10 сая 319 мянган төгрөгийн мөнгөн хохирлыг барагдуулж, таван иргэний барааг шинээр сольж өгөх, засвар үйлчилгээ үзүүлж гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллалаа.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19