Dark Light
Нийгэм | 2022-08-17

Эмч, ажилтнууддаа цалингийн урамшуулал, байрны урьдчилгаа олголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зарласан билээ. “Эрүүл мэндийн ажилтны баяр“, “Үйлчилгээний ажилтан нартаа талархах өдөр”-ын хүрээнд:

Нийт  102 үйлчилгээний ажилтнууддаа үндсэн цалингийн 50-100 хувийн урамшуулал;

Орон сууцны урьдчилгаа 30 хувийг 2 ажилтанд, их таван ханатай гэрийн  эрхийн бичиг 5 ажилтанд олгож, сонгон шалгаруулалтыг хамт олны  дунд нээлттэй зохион байгуулсан.

Мөн нийт ажилчдынхаа гэр бүлийн эрүүл мэндэд анхаарал хандуулан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд хамруулах болсныг дуулгахад таатай байна” гэдгийг онцлож байв.

Эмнэлгийн мэргэжилтнүүд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн салбарын шагналаар шагнагдлаа. Үүнд:

Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан-3

ЭМЯ-ны “Жуух бичиг”-17 ажилтан

НЗД-ын “Нийслэлийн тэргүүний ажилтан”-2 ажилтан

МҮЭ-ийн “Хүндэт жуух”-1,“Хүндэт тэмдэг”-1 ажилтан 

МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” тэмдгээр -3 ажилтанд тус тус шагнагдлаа.

“Үйлчилгээний ажилтан нартаа талархах өдөр”-ийн хүрээнд шилдэг  номинацийг хамт олны санал асуулгаар шалгаруулсан. Үүнд: 

 “Хамт олны талархал хүлээсэн үйлчилгээний ажилтан”-1

 “Шилдэг үйлчилгээний ажилтан”-1

“Харилцаа хандлага сайтай үйлчилгээний ажилтан”-1 нийт 3  ажилтанд үндсэн цалингийн 100 хувийн урамшуулал, “Батламж” гардууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22