"Байгаль хамгаалах итгэлцлийн сан"-ийн зорилго нь:
"Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага зэрэг олон талын эх үүсвэрээс хөрөнгө татан төвлөрүүлж, төрийн оновчтой бодлогын хүрээнд зарцуулах үндсэн чиг үүрэг бүхий санхүүжилтийн механизм юм.
Ажлын хэсгийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж ахлах ба, хурлаар "Байгаль хамгаалах итгэлцлийн сан"-ийн үйл ажиллагааг бэхжүүлэх, замын зураг хэлэлцүүлж батлуулах, сангийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэлэлцэн тогтох, сангийн дүрмийн төслийг хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг гаргах зэрэг ажлын явцыг нарийвчлан тогтлоо.
Ногоон санхүүжилтийг нэмэгдүүлснээр ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллагуудын оролцоог шинэ шатанд гаргах чухал ач холбогдолтой юм.
АДМИН







Нийгэм





