Нийслэлийн цагдаагийн удирдах газрын шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид 2022 оны 8 дугаар сарын 16-ний шөнө Чингэлтэй дүүргийн 2-р хороо Барилгачдын талбай орчим эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ сэжиг бүхий тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад 20 орчим насны 2 иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодож явсныг таслан зогсоож Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
Гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ах дүүсээ хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг таниулан сурталчилж, анхаарал халамжаа сайжруулан, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлье!
АДМИН







Нийгэм





