Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Газрын зөрчил арилгах” тухай захирамжийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчим болон орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаармагдмал байршил дахь зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг буулгаж байгаа. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 3 дугаар хороо орчмын 13 ширхэг тоосгон гараашийг буулгаж, газар чөлөөлөх ажлыг хийлээ. Энэхүү чөлөөлсөн газарт дүүргийн хөрөнгө оруулалтаар ногоон байгууламж бүхий тохижилт хийнэ.
Нийгэм | 2022-08-17
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм





