Dark Light
Нийгэм | 2022-08-18

Нөхөн сэргээлт хийж, 36.7 мянган мод тарьж ургууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Багануур ХК жил бүр байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулж экологийн тэнцвэртэй байдлыг хангах, байгаль орчинг хамгаалах, дүйцүүлэн хамгаалалтын ажлуудыг хийж ирсэн. 1999 оноос хойш 190.5 га талбайг нөхөн сэргээж, 36.7 мянган мод тарьж ургуулан, хил залгаа 2 суманд дүйцүүлэн хамгаалалтын ажил хийжээ. Багануур ХК “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2030 он хүртэл “Нэг сая мод" тарьж ургуулахаар төлөвлөн энэ жил мод үржүүлгийн талбай байгууллаа. 2022-2024 онд буюу эхний 3 жилд арван мянган мод тарина.  Цаашид жилд зуун мянгаас дээш мод тарьж, бойжуулж ургуулах төлөвлөгөөтэй байна. 2022 оны хаврын тариалалтаар мод уржүүлгийн талбайдаа 5800 ш улиас, 2000 ш бургасыг модлог мөчрөөр, 400 м2 талбайд хайлаас, 100 м2 талбайд шар хуайс, улиангар, агч зэрэг модыг үрээр тарьжээ.Эдгээр үрсэлгээг 3 нас хүргээд байгальд суулгах юм байна. Ингэхдээ Багануур дүүрэгтэй хил залгаа Төв аймгийн Баяндэлгэр, Архуст, Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Цэнхэрмандал сумдын нутаг дэвсгэрт тариалж ойжуулах юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22