Dark Light
Нийгэм | 2022-08-18

Цахилгаан машин цэнэглэдэг станц нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөгжингүй орнуудын хувьд цахилгаан машины хэрэглээ нийт машины 50%-тай тэнцэх хэмжээнд хүрсэн байдаг бөгөөд ойрын хугацаанд 100% цахилгаан болгох төлөвлөгөө тавьсан орнууд байдаг байна. Үүнтэй зэрэгцэн "БУЛГАН ЭНХ АС" ХХК Эрдэнэт хотын нэгэн хөгжлийн шийдлийн гэрч болж цахилгаан машин түргэн цэнэглэх станцыг оруулж ирэн нээлтээ хийлээ. 220 В-р цэнэглэхэд 8-10 цаг зарцуулдаг бол уг түргэн цэнэглэгч станц нь 380В-р 30-60 минутад бүрэн цэнэглэж хэрэглэгчдийн цагийг хэмнэхийн зэрэгцээ байгальд ээлтэй эко шийдэл болж чадсан юм. Тус компани нь Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, GIZ-ийн “Эдийн засгийн өсөлт, бизнес эрхлэлтийг дэмжих” төсөл, “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк” ОНӨААТҮГ-ийн дэргэдэх Бизнес хөгжлийн төвийн хамтарсан “НОГООН АЖЛЫН БАЙР-НОГООН ЭДИЙН ЗАСАГ” уралдаанд амжилттай оролцож БАТЛАМЖ-аа гардан авсан.  

Монгол улсын хэмжээнд 2022 оны байдлаар 1,2 сая  машин байгаагаас Улаанбаатар хотод 662 мянга, орон нутагт 572 мянган автомашин байдаг байна. Иймээс уг станцыг Мянганы зам дагуу байршуулан  хот хөдөөг зорих аялагч нарт зориулж байршуулжээ.  

Машинаа цэнэглүүлж байх хооронд ''EV кофе шоп"-оор үйлчлүүлэн цахилгаан машин түргэн цэнэглэх станцын танилцуулга, хүлээлгийн танхим болох кофе шопын тансаг кофе, шэйк, смүүти, эклер, кекс зэргийг амтлан үйлчлүүлэхийн зэрэгцээ Цэцэрлэгт хүрээлэнгээр аялан цагийг зугаатай өнгөрөөх боломжтой юм. "БУЛГАН ЭНХ АС" ХХК нь 2022 онд Баян-Өндөр сумын Хоршоо хөгжүүлэх сангаас зээл авч үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлээд байгаа нь энэ юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22