Dark Light
Нийгэм | 2022-08-18

3х3 сагсан бөмбөгчид Дебреценийг зорив

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

FIBA 3x3 сагсан бөмбөгийн “U18” насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 23-нд Унгарын Дебрецен хотод эхэлнэ. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын “U18” насны хөвгүүдийн шигшээ баг өнөөдөр Дунай мөрний эрэг рүү хүлгийн жолоо залав. Өсвөр үе (U18 нас)-ийн ДАШТ-д Монголын эрэгтэй баг “В” хэсэгт Кыргызстан, Чили, Латви, Португалтай багтжээ. Дэлхийн аваргад оролцох манай охидын шигшээ баг ирэх даваа гаригт эх орноосоо мордоно. Манай эмэгтэй баг “D” хэсэгт АНУ, Кыргызстан, Египет, Украинтай багтай учраа таараад байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22