Туул голын сав газрын захиргааны даргын баталсан удирдамжийн дагуу сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, ус ашиглах гэрээний биелэлтийг хангуулахаар ажиллаж байна.
Хяналтаар: Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар тухайн сумын Засаг даргатай гэрээ байгуулаагүй, ус ашиглах дүгнэлт, гэрээ зөвшөөрөлгүйгээр Булган аймгийн Бүрэгхангай сумын “Тохойрол” гэх газарт газарт ашигт малтмал олборлож байсан ”Баялаг арвижих өгөөж” нөхөрлөлийн үйлдлийг таслан зогсоож, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 14.00 цагт Булган аймаг дахь Цагдаагийн газарт зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хүлээлгэн өгч ажиллалаа.
АДМИН








Нийгэм





