Тэрээр малын гоц халдварт үхрийн арьс товруутах өвчний нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үүрэг чиглэл өглөө.
Малын гоц халдварт Үхрийн арьс товруутах өвчнөөр Халхгол сумын Буйр, Баяннуур ,Ташгайт, Алтангол багийн 4 голомтын 82 айлын 549 үхэр өвчилснөөс 394 үхрийг устгалд оруулаад байгаа юм.
Өвчилсөн малаа устгуулахаас татгалзаж буй зарим малчидтай уулзаж, санал солилцон мэргэжлийн байгууллага зөвлөмжийг хүргэлээ.
Энэхүү өвчин нь одоогоор устгалд оруулахаас өөр эмчилгээ байхгүй ба малчид дур мэдэн тариа хэрэглэн өвчний шинж тэмдэг бүдгэрсэнд тайвширч эрүүл малтайгаа нийлүүлснээр өвчин улам тархах эрсдэлийг үүсгэж байгаа тухай Мал эмнэлгийн газраас анхаарууллаа.
Мөн устгасан малын нөхөн олговрыг 2023 оны Улсын төсөвт оруулан шийдвэрлэхээр болсон тухай мэдэгдлээ.
АДМИН








Нийгэм




