Улсын аварга О.Хангай өнөөдөр /2022.08.21/ Хан-Уул дүүргийн Говь factory store дэлгүүрийн гадна талбайд14.00-18.00 цагийн хооронд иргэдийг нутгийнхаа тарвасаар дайлж байна. Тухайн өдөрлөгт олон зуун хүмүүс хүрэлцэн иржээ. Өдөрлөгийн үеэр Улсын аварга О.Хангай хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Нутгаасаа 10 хоногийн өмнө ирлээ. Өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулъя гэж наадмын дараа бодсон. Би Ховд аймгийн Буянт суманд маш ажилсаг хөдөлмөрч ард түмний дунд төрж өссөн. Аав маань сүүлийн 30 гаруй жил газар тариалангийн ажил эрхэлж байна. Хүүхэд байхаасаа аавдаа туслаад өдийг хүртэл явж байна. Ховд нутгийн хамгийн брэнд болсон зүйл бол тарвас байдаг. Сүүлийн хэдэн жил Улаанбаатар хотын хэрэглэгчдэдээ Ховд нутгийнхаа тарвасыг хүргээд борлуулаад явж байгаа. Энэ жил Монгол улсын аварга цол хүртлээ. Бөхөд хайртай Монголын ард түмэнтэйгээ нэг өдрийг сайхан өнгөрүүлье, Ховд нутгийн сайхан тарвасаараа ард түмнээ сайхан дайлъя гэж бодсон юм. Төсөөлж байснаас маш их хүн ирсэн байна. Монгол бөхөөрөө бахархдаг, бөхөө дээдэлдэг ард түмэндээ тарвасынхаа дээжээс амсуулаад бүгдтэй нь зураг даруулаад явахыг бодож байна. Машинд 6 тонн орчим тарвас байгаа. Өдөрлөг 18 цаг хүртэл үргэлжилнэ" гэлээ.
АДМИН








Нийгэм





