Dark Light
Нийгэм | 2022-09-01

Тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар автомашиныг улсын дугаараар нь хязгаарлаж байгаа. 

Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон нь тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцоно. Харин сондгой тоогоор төгссөн дугаартай автомашинуудыг 08:00-20:00 цагт хөдөлгөөнд оролцохыг хориглоно. 

2020 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоосон хязгаарлалтын хүрээнд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

-32-ын тойрог

-Тэмээтэй хөшөөний уулзвар

-Саппорогийн тойрог

-Чулуун-Овооны постоос дотогш замуудад дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Уг хязгаарлалтад ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэл болон дипломат байгууллагын автомашин, зочид төлөөлөгчдийн цуваа, нийтийн тээврийн хэрэгсэл, стандартын шаардлага хангасан такси, таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22