Dark Light
Нийгэм | 2022-09-01

1 хүн төмөр эд ангид хавчуулагдаж, 1 хүүхэд түлэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Дундговь аймгийн Сайнцагаан сумын Наран багийн “Бор-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 10 км-т/ 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 8 сарын 31-ний өдрийн 18:32 цагт аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид хүлээн авчээ. Шуурхай баг 10 км зам туулан очиход Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн А-ын “Хино” загварын ачааны автомашинтай, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ын “Приус-20” загварын суудлын автомашин мөргөлдөж Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ... дугаар багийн харьяат иргэн  Б /43 настай, эрэгтэй/ төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн, мөн суудлын автомашин нь шатсан бөгөөд галын дөлд хайрагдан түлэгдсэн Б /14 настай, эрэгтэй/ нарыг тус тус эсэн мэнд гаргаж аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19