Dark Light
Нийгэм | 2022-09-01

Тусгай хэрэгцээт хүүхдэд зориулсан уран бичлэгийн сургалт эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд өнөөдөр буюу Эх хэлний өдрийг тохиолдуулан Тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан Нийслэлийн Ерөнхий боловсролын 29 дүгээр сургуульд “Уран бичлэг”-ийн сургалтыг эхлүүллээ.

Соёлын яамнаас зохион байгуулсан “Хос бичигтэн” хөтөлбөрийн хүрээнд тусгай хэрэгцээт хүүхдүүдийн сонирхлыг тандан судлахад, уран бичлэгийн төрлийг сонирхож, суралцах хүсэлтэй хүүхдүүд олон байсан тул 2022-2023 оны хичээлийн жилд 29-р сургуульд түшиглэн зургаан сарын турш уран бичлэгийн сургалтыг зохион байгуулахаар болсон юм.

Өнөөдөр уран бичлэгийн эхний хичээл орж, нээлтэд Соёлын яамны Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг оролцож, “2023 оны тавдугаар сард болох “Үндэсний бичиг үсгийн баяр”-аар сургалтад хамрагдсан хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гарна” гэлээ.

Ташрамд дурдахад, уран бичлэгийн багш нараас судалгаа авахад тусгай хэрэгцээт сурагчдад хичээл зааж байсан туршлагатай багш харьцангуй цөөн байгаагийн зэрэгцээ энэ чиглэлээр өөрийгөө хөгжүүлсэн тусгай хэрэгцээт иргэд хараахан байхгүй байгаа юм. Иймд, сургалтын дүнд тусгай хэрэгцээт хүүхдүүдэд хичээл заах багш нарын ур чадвар дээшилж, сурагчдаас цаашид энэ чиглэлээр суралцах, өөрсдийн авьяас билгээ хөгжүүлэх уран бичигтэн гарах боломж бүрдэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22