Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар багийн “Задгай” дулааны шугамын ухсан нүхэнд хүн унасан тухай дуудлагыг 8 сарын 31-ний өдрийн 13:35 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авчээ. Алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Э /50 настай, эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн/ нь дулааны шугам сольж байсан 1 метр 60 см гүнтэй ухсан нүхэнд унасан байсныг 10 минут ажиллаж эсэн мэнд гаргасан.
Нийгэм | 2022-09-01
Сэтгэгдэл бичих
АДМИН







Нийгэм





