Dark Light
Нийгэм | 2022-09-01

О.Оюунболд Хонконг улсын лигт тоглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үндэсний шигшээ баг болон СП Фалконс клубийн тоглогч Оюунтуяагийн Оюунболд Хонгконг улсын дээд лигийн "Sham Shui Po FC" клубт энэ жил тоглохоор болжээ.

Түүний хувьд МХБХ-ны "Футзалын Дээд Лиг"-ийн Монголын Тэмүүлэл клубээс тамирчны гараагаа эхэлж 2020 онд 73 гоол оруулж Футзалын дээд лигийн мэргэн бууч, МХБХ-ны Алтан бөмбөг шагналыг хүртсэн билээ.

Мөн 2019 онд 19 хүртэлх насны шигшээ багт Гуам улсын эсрэг 2 гоол оруулж, 2021 онд 23 хүртэлх насны шигшээ багт Лаос улсын эсрэг 1 гоолыг оруулж, 2022 онд Азийн Цомын эрхийн төлөө тоглолтод Үндэсний шигшээ багтаа дуудагдан тоглосон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22