Dark Light
Нийгэм | 2022-09-01

Х.Цолмон пауэрлифтингийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туркийн Станбул хотод пауэрлифтингийн өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 26-наас есдүгээр сарын 4-нд болж байна. Тэмцээнд 44 орны 174 тамирчин өрсөлдөж буй бол манай улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор 10 тамирчин хүч үзэж байна. Өнөөдөр тэмцээний өсвөр үеийнхний охидын 57 кг-ын жингийн суултын төрөлд Монгол Улсын тамирчин Х.Цолмон 127.5 кг-ыг өргөснөөр хүрэл медаль хүртлээ. Мөн газраас таталтын төрөлд 150 кг-ыг татсанаар мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр өдгөө 17 настай юм. Х.Цолмон энэ тэмцээнд нийлбэр дүнгээр 337.5 кг-ыг өргөсөн амжилтаар мөнгөн медалийн тавцанд гарсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22