Dark Light
Нийгэм | 2022-09-01

Хууль бусаар самар түүлгэж, дамлан зарах гэж байсныг таслан зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Богдхан уулын Түргэний аманд хууль бусаар 3.8-4 тонн самар түүлгэж, түүнийгээ дамлан зарах үйл ажиллагаа явуулах гэж байсныг таслан зогсоолоо. 

Тодруулбал: 2022.09.01-ны өдрийн хяналт шалгалтаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд өмнө ажиллаж байгаад ажлаас халагдсан албан хаагч самрын наймаачидтай үгсэн хуйвалдаж, удаа дараагийн үйлдлээр хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг нь тогтоож,  холбогдох газарт нь шилжүүлжээ. 

Хамгаалалтын захиргааны даргын 2022.08.03-ны өдрийн 01 тоот удирдамжийн хүрээнд Байгаль орны Хяналтын улсын байцаагч нар байнгын хяналт шалгалт хийж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19