Dark Light
Нийгэм | 2022-09-02

Хятадын 21 сая хүн амтай хот хөл хорионд оров

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-д коронавирусийн халдварын нийт тохиолдол нэг сая дөхөж байна. Халдварын тархалт нэмэгдсэн Чэнду хотод хөл хорионы дэглэм тогтоохоор болжээ.

Тус хотод пүрэв гарагт халдварын 157 шинэ тохиолдол бүртгэгдсэний 51 нь ямар нэг шинж тэмдэггүй илэрчээ. Хотын эрх баригчид 21 сая оршин суугчийг гэрээсээ гарахгүй байх шийдвэрийг танилцуулсан байна. Мөн айл болгоноос зөвхөн нэг хүн л гарч хүнс цуглуулах эрхтэй ажээ. 

Хятадын Засгийн газар халдвар илэрсэн дүүрэг, хотуудыг нэн даруй хөл хорионы дэглэмд шилжүүлж, халдварын тархалтыг бүрэн зогсоох арга барилыг баримталсаар ирсэн. Энэ дагуу Чэнду хотын иргэд пүрэв гарагийн орой 18:00 цагаас хойш хөл хорионы дэглэмд шилжлээ. Ирэх өдрүүдэд 21 сая оршин суугч нэг бүрийг шинжилгээнд хамруулна. Хөл хорионы дэглэмийг хэзээ цуцлах нь тодорхойгүй байна. 

Тодорхойгүй хугацаагаар иргэдийг Чэнду хот руу орох болон хотоос гарах хөдөлгөөнийг хориглолоо. Үүнээс үүдэлтэйгээр Сичуань мужийн нийслэл болох тус хотод хичээлийн шинэ жилийн нээлтийг хойшлуулсан байна. 

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19