Dark Light
Нийгэм | 2022-09-02

Автомшины дугаарын хязгаарлалтыг сунгах эсэх талаар санал асуулга явуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөнийг зохицуулах, түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн сарын 27-ны өдрөөс эхлэн 9-р сарын 03-ны өдрийг дуустал нийслэлд 08:00-20:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн дугаарыг хөдөлгөөнийг тэгш, сондгойгоор хязгаарласан. 

Ингэхдээ 8-р сарын 27, 29, 31, 9-р сарын 2-ны өдрүүдэд 1, 3, 5, 7, 9 буюу сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Харин 8-р сарын 28, 30,  9-р сарын 01, 03-ны өдрүүдэд 0, 2, 4, 6, 8-аар төгссөн буюу тэгш дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн юм. 

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар дээрх дугаарын хязгаарлалтыг цаашид сунгах талаар НЗДТГ-аас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал оруулж буй талаар мэдээлсэн. Уг асуудалтай холбогдуулан НЗДТГ-ын Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас тодрууллаа.

Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн Н.Сугар 

"Тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг үргэлжлүүлэх тухай санал иргэдээс ирж байгаа. Гэхдээ үүнийг шийдэхийн тулд эхлээд 8 хоногт ямар үр дүн гарсныг тооцоо, судалгаагаар гаргана. Дараа нь олон нийтээс санал асууж байж НИТХ-руу санал оруулах эсэхийг шийдэх юм" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19