Dark Light
Нийгэм | 2022-09-02

Караокегаас цахилгаан бараа хулгайлсан этгээдийг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 9 дугаар сарын 01-ний өдрийн 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт “Караокед хулгайч орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. 

Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн алба хаагчид шалгахад 61 настай эмэгтэй “С”-ийн эзэмшлийн караокед 22 настай эрэгтэй “Г” гэгч хууль бусаар нэвтрэн цахилгаан бараа хулгайлан авч зугтсаныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Та өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө найдвартай хаалга цоож, цонхны хаалт хийх, хяналтын камер байршуулж, хөршийн хяналтын холбоогоо сайжруулан хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19