Dark Light
Нийгэм | 2022-09-02

Л.Энх-Амгалан: Орос III сургуулийн Ж.Соронзон захирлын хөдөлмөрийн гэрээг цуцална

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр хэвлэлийнхэд ярилцлага өгөх үеэрээ Орос III сургуулийн захирал Ж.Соронзонг ирэх 10 дугаар сараас чөлөөлөх тухай мэдээлсэн байна.

Тэрбээр,

"Боловсрол өөрөө улс төр байж болохгүй. Хүүхдүүдийг албадсан, улс төрийн санаа зорилготой үйл ажиллагаа хийж болохгүй. Иймэрхүү тохиолдол гаргасан багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага байвал бид тодорхой хэмжээний хариуцлагын арга хэмжээ авна. Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон ирэх 10 дугаар сараас тэтгэвэртээ гарж байгаа. Тус сургуулийн ой мөн ирэх сард тохиож байгаа. Ойн арга хэмжээ  өнгөрөөгөөд захирал Ж.Соронзонтой хөдөлмөрийн гэрээгээ цуцлах шийдвэрийг гаргасан" гэв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19