Dark Light
Нийгэм | 2022-09-02

ШӨХТГ: МИАТ-ийн нислэгийн тийзийн үнэ өссөн гэх мэдээлэл ташаа мэдээлэл

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатар Бээжингийн нислэг 2 саяас 10 сая болж өслөө гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон цахим орчинд гарсны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шалгажээ. 

ШӨХТГ-аас МИАТ компаниас тодруулга авахад МИАТ компани сүүлийн 2 жилд Бээжин рүү нислэг үйлдээгүй бөгөөд нислэгийн үнэд өөрчлөлт ороогүй гэх мэдээллийг өгчээ.

Цахим орчинд тархсан мэдээллийн дагуу Эйр маркет билетийн сайт руу орж шалгахад 8.587.200 төгрөгийн билет нь Улаанбаатар - Токио - Бээжин гэж дамжин нисэх нислэгийн үнэ бөгөөд МИАТ компанийн нислэгээр Улаанбаатараас-Токио ороход 1.476.900 төгрөг, Хайнан Айрленс компанийн нислэгээр Токио - Бээжин нисэхэд 7.110.300 төгрөгийн үнэтэй байна. Мөн МИАТ компаниас өгсөн мэдээллээр Монгол улсаас Хятад улс руу 9 сарын 8-ны өдрөөс эхлэн МИАТ, Эйр Чайна, Аэро Монголиа компаниуд 7 хоногт 6 удаагийн нислэг үйлдэх юм байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19