Dark Light
Нийгэм | 2022-09-03

Орхон аймгийн ШТС-иуд “00”-ын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шатахуун түгээх газруудыг нүхэн жорлонгоос салах БОАЖ-ын Сайдын албан даалгавар гаргасан. Тус албан даалгаварын хэрэгжилтэд хяналт тавьжээ. 

БОАЖ Сайдын 2022.08.15-ны өдрийн 06 тоот албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:

 Орхон аймагт үйл ажиллагаа эрхэлж буй 30 шатахуун түгээх станцын бие засах газруудын тохижилт, нөхцөл байдлыг шалгаж, орчны бохирдлыг бууруулах талаар зөвлөмж хүргэлээ.

Зөвлөмжид:
Нүхэн ОО-уудыг хаах, тухайн газрыг ариутгах, хог, бохирдлыг цэвэрлэх;

Нүхэн жорлонг халж, Эко бие засах газрыг төлөвлөж барьж ашиглалтанд оруулах;

Эко бие засах газруудын цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулж, мэргэжлийн байгууллагатай бохир зайлуулах гэрээг байгуулан хяналт тооцоо судалгаатай ажиллах;

Хэрэглэгч үйлчлүүлэгч нарт үнэ төлбөргүй үйлчлэх, үйлчлүүлэх боломж нөхцлийг хангах;

Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд дээрх  асуудлуудыг нарийвчлан оруулах  зэрэг зүйлүүдийг тусгалаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19