Dark Light
Нийгэм | 2022-09-03

Гурван килограмм мансууруулах бодис нэвтрүүлэхийг завджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Каннабисын төрлийн сэтгэцэд нөлөөлөх ургамлыг нийслэл рүү нэвтрүүлэхээр завдсаныг илрүүлжээ.

Тодруулбал,

өчигдөр буюу есдүгээр сарын 2-нд Гүнт дэх нийслэлийн шалган нэвтрүүлэх постоор "Toyota SAI" маркийн тээврийн хэрэгслээр гурван иргэн гурван килограмм орчим, дөрвөн ширхэг битүү скотчидсон гялгар хар тортой, мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх каннабисын төрлийн ургамал болон цаасанд боодолтой нунтаглаж хатаасан ургамлыг тээвэрлэж явсан байна. 

Үүнийг Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлтсийн цагдаа, цагдаагийн ахлагч Д.Лхагва-Очир хяналт шалгалт хийн илрүүлж, Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн болохыг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19