Dark Light
Нийгэм | 2022-09-05

УИХ дахь АН-ын бүлэг "Цугтаа хэлэлцье" уулзалт зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс “Цугтаа хэлэлцье” уулзалт зохион байгуулна. 

УИХ дахь Ардчилсан намын гишүүд хэлэлцэж шинэ бүлгийн даргаараа Д.Цогтгэрэлийг сонгосон. Тус асуудалд хуучин бүлгийн дарга Д.Ганбат эсэргүүцлээ илэрхийлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарт албан хүсэлтээ хүргүүлсэн. 

Гэвч АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс өнгөрсөн ээлжит бус чуулганы дараагаар Д.Ганбатыг өрөөгөө суллаж өгөхийг шаардаж, Төрийн ордны хамгаалалтын албанаас бүлгийн даргын албан өрөөг лацадсан. 

Олон нийтийн зүгээс эрх баригч намынхан шинэ Засгийн газраа бүрдүүлж засагт хамтрах саналыг тавьж байхад АН дотоод зодооноо шийдвэрлэж чадахгүй байна гэх шүүмжлэлийг өрнүүлсэн. 

Ямартай ч тэд цугтаа хэлэлцэж асуудлаа нэг талдаа гаргах бололтой.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22