Dark Light
Нийгэм | 2022-09-05

АН-ын дэд дарга Б.Ган-Очир БНСУ-д судалгаа хийж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АН-ын дэд дарга Б.Ган-Очир БНСУ-д судалгааны ажлаа хийж буй бөгөөд Солонгосын аж үйлдвэржилтийн талаар хэлэхдээ, "Солонгосын экспортын гол хамтрагч нь Хятад улс юм. Хятад Солонгосын экспортын дөрөвний нэг буюу 25%-ийг эзэмшдэг бол зүүн өмнөд азийн бүх орон нийлээд 17%, АНУ 14%, Европын холбоо 9%, Япон 3%-ийг л эзэлдэг юм. Тиймээс бид Хятадтай өрсөлдөнө гэвэл Солонгос, Япон, Тайвань гэсэн гурван орныг маш сайн мэддэг, мэдэрдэг байх хэрэгтэй. Бидэнд Солонгосын өнөөдрийн сонин биш өчигдөр нь, эдийн засгийн үзүүлэлт нь биш эргэлтийн цэг нь, яаж хөгжсөн биш хөгжихийн өмнө ямар суурь нөхцөл бүрдсэн нь илүү чухал. Товчхондоо баяжсан эхний алхам биш ядуу байсан сүүлийн мөч нь чухал.  Солонгос нь өдгөө үйлдвэрлэлийн гарцаараа дэлхийд тавд, ДНБ азид 5, дэлхийд 10-т орж байгаа бөгөөд нийт экспортын $644.54 тэрбум доллар бөгөөд үүнд : Хагас дамжуулагч 15.35%, Машин тоног төхөөрөмж 12.81%, Тээврийн хэрэгсэл ба сэлбэг 11.34%, Минерал тос 7.01%, Пластик 5.86%, Төмөр болон ган 4.23%, Багаж хэрэгсэл болон тоног төхөөрөмж 4.16%, Химийн бэлдмэл 3.85% Бусад 35.39% орж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22