Dark Light
Нийгэм | 2022-09-05

Э.Болормаа: Олон нийтийн ажлаа "Хүүхэд хамгааллын ажил"-аас эхэлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ховд аймгийн засаг дарга Э.Болормаа өнөөдөр /2022.09.05/ Хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийн хамтарсан багийн үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх сургалт, арга хэмжээнд оролцлоо. 

Тэрээр: "Ховд аймгийн Засаг даргаар томилогдсоноос хойш олон нийтийн ажлаа "Хүүхэд хамгааллын ажил"-аас эхэлж байна. 

Ховд аймгийн Хүүхдийн зөвлөлийн даргын хувьд ажиллах хугацаандаа хүүхдийн эрх хамгаалал, хөгжил оролцооны хувьд анхаарч, ажиллана. 

Тухайлбал, 

- 2020-2024 оны Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан хүүхдийн Баянбулаг зуслангийн үйл ажиллагааг сэргээж, эхлүүлэх

- Залуучуудын дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж, гэр бүл болон хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн хохирогчийг түр хамгаалах байрны тогтвортой үйл ажиллагааг хангах

- Бүтэн өнчин хүүхдэд олгох “Гэрэлт ирээдүй” тэтгэлгийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ" хэмээн мэдээллээ. 

Мөн Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн хамгааллын асуудал хариуцсан зөвлөх Ч.Ундрахбаяр, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүн, ХНХ-ын сайдын Гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан зөвлөх Д.Ундраа нар Ховд аймагт ажиллаж, орон нутгийн хүүхэд, гэр бүлийн эрхийг хангах салбар байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдийг арга зүйгээр хангаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22