Dark Light
Нийгэм | 2022-09-06

Хотын сайд биш ДУНДЫН зохицуулагч Ж.Сүхбаатар

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газар ШИНЭ бүтцээр, ШИНЭ сэргэлтийн бодлогоор ажиллаж эхлээд хэд хоногийн нүүр үзэж байна. Хэдийгээр эрх баригч намынхан МАН гэсэн нэгэн цул нэрийн дор байх ч дотроо хэд хэд сална. 

МАН-ын генсекээр хамгийн олон удаа улиран сонгогдсон Д.Амарбаясгалангийн фракц засгийг тэргүүлж байгаа. Харин Д.Сумьяабазарын фракц унасан ч нударганыхаа хүчинд нийслэлээ авч үлдэж, гишүүний суудлаа өгсөн. 

Шинэ Засгийн газрын бүтцийг харвал ихэвчлэн зүүнийхэн байх бөгөөд энэ дунд барууныхантай ойлголцож, учрыг нь олох дундын зохицуулагч нарыг шинээр томилсон байгаа юм. 

Түүний нэг бол Хотын сайдаар томилогдсон Ж.Сүхбаатар. Тэрбээр сайдаар томилогдсоныхоо дараагаар хэвлэлд ярилцлага өгөхдөө инженерүүдийн үг нэгдүгээрт байна, тооцоо судалгаанд үндэслэнэ. Шийдлүүдийг гаргаж өгнө гэдгээ хэлсэн. 

Мөн Засгийн хуралдааны дараагаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ч мэдээлэлдээ хотын даргын сэтгэлийн хөөрлөөр гаргасан шийдвэрүүдийг хатуухан шүүмжлээд амжсан. Тэрээр хотын даргатай шууд харицах бус дундын зохицуулагчаараа дамжуулан үүрэг ЧИГЛЭЛ өгч ажиллах бололтой. 

Хотын сайдаар Ж.Сүхбаатарыг томилсон учир нь тэрээр Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих түр хорооны гишүүн бөгөөд хотын даргын учрыг нь олж, амыг нь татах боломжтой нэгэн юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22