Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар ажлаа авныхаа дараа Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийнхээ бүтэц орон тоог өөрчлөн байгуулж Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар болгон томруулж төсвийг нь ч мөн тэр хэмжээгээр нэмэгдүүлсэн.
Гэвч тус газар нийслэлийн бус зөвхөн хотын даргын ПИ-АР багийн ажлыг хийдэг гэхэд хилсдэхгүй. Хийгдсэн сургалт, судалгаа гэж ам таглах төдий гарт баригдах ажил бий юу? Одоо ажиллаж буй бүтцийг харсан ч сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтний орон тоо алга.
Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар 3 хэлтэстэй нийт 15 ажилтантай. Дэлгэрэнгүй харуулбал:
Газрын дарга
Захиргаа, төлөвлөлт, санхүүгийн хэлтэс
Хэлтсийн дарга
Хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн
Төлөвлөгөө, тайлан хариуцсан мэргэжилтэн
Ахлах нягтлан бодогч
Архив-бичиг хэргийн эрхлэгч даргын туслах
Олон нийттэй харилцах хэлтэс
Хэлтсийн дарга
Олон нийттэй харилцах ахлах мэргэжилтэн
Сошиал нийгмийн сүлжээ хариуцсан ажилтан
Зураглаач
Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Хэлтсийн дарга
Тогтмол хэвлэл хариуцсан ажилтан
Телевиз, радио хариуцсан ажилтан
Зураглаач
Гадаад сурталчилгаа хариуцсан ажилтан
Зурагчин гэх бүтцээр ажилладаг байна.
Нийт 16 ажилтантай газрын жилийн төсөв хоёр тэрбум төгрөг. Энэ төсөв ямар нэгэн төсөл, хөтөлбөрт зарцуулагдахгүй зөвхөн хэвлэлүүдтэй хийх хаалтын гэрээ, хотын даргын сошиал попролд зарцуулагдана. Үүн дээр мөн Тамгын газрын харьяа агентлагуудын хэвлэлийн зардлууд нэмэгдэнэ.
Ингэж тооцвол Хотын даргын сошиал попролын жилийн төсөв хоёр тэрбумаар тогтохгүй хөвөрнө.
Нөгөө хэмнэлтийн хууль хаачив!!!
АДМИН








Нийгэм





