Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн 1 дүгээр гудамжны задгай Иргэн М 09.01-ний өдрийн 22:00 цагийн орчим гэрээсээ явганаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 09.04-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /28 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.05-ны өдрийн 06:00 цагаас эхлүүлж, тус сумын Баянгол, Бүрэнхайрхан багийн нутаг дэвсгэрт 10 км-ын тойрогт зохион байгуулж, 11:40 цагт гэрээс нь хойд зүгт 3 км-ын зайд эзэнгүй айлын хашаанд байсныг эсэн мэнд олж ар гэрийхэнд нь хүлээлгэн өгсөн.
Нийгэм | 2022-09-06
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм




