Монгол Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон сошиал орчинд үүсээд буй асуудлуудын талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр:
н.Мөнх-Эрдэнэ гэдэг үйлчилэгч бол манайд 22 жил ажиллаж байгаа. Өчигдөр өдөр 14 цагийн үед эмчээс чөлөө аваад явсан юм билээ. Тэгээд багшийн дээд орчим явж байгаад харваад унасан байх үед нь ойролцоо байсан хүмүүс түргэн дуудаж эмнэлэгт хүргэгдсэн. Одоо эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Энэ асуудлыг Будрагчаа сэтгүүлч намайг өрөөндөө оруулж зодсон. Зодсоны улмаас харвасан гэж бичсэн. Надад үйлчлэгч зодох шалтгаан байхгүй. Амьдралдаа тийм үйлдэл гаргаж байгаагүй. Манай 200 гаруй гадна, дотны хүмүүс ажилладаг. Эрхзүйн мэдлэг өндөртэй хүмүүс байдаг. Тэр сэтгүүлчид үйлчлэгчийн гэр бүл рүү, охин руу нь яриад мөнгө төгрөг санал болгосон байна. Монголын сэтгүүлзүй, асар бохир шантаажны болсон байна. Энэ сэтгүүлчийн гүтгэлэг хэрээс хэтэрлээ. Цаашлаад ерөнхийлөгчид ханддаг юм билүү гэж бодож байна.
16 сая төгрөгийн хахууль авдаг гэж бас гүтгэж байна. Манай сургууль хамгийн өндөр эрэлт хэрэгцээтэй нь үнэн. Сургалтын чанар, стандартаараа сүүлийн 30 жил тэргүүлж байгаа. Бид удирдах зөвлөлийн шийдвэрээр сурагчдыг элсүүлдэг. 6 сая төгрөг сургалтын төлбөрт төлнө. 4,5 сая төгрөгийн нэмэлт тусламж хандивт төлнө. Эцэг эх нь бичгээр хүсэлтээ өгөөд анги танхим, багшийн хүрэлцээнд нийцүүлж хандивын анги гаргаж болно гэсэн заалттай. Үүний дагуу 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Ямар нэгэн гомдол санал ирж байгаагүй.
Мөн тэрээр төрөл бүрээр гүтгэлэг явуулж, нэр хүндэд халдаж байгаа асуудлыг хуулийн байгууллагад шалгуулна. Мөн АТГ-т өөрөө шалгуулахаар хүсэлт гаргаж байгаа талаараа ярилаа.
АДМИН








Нийгэм





