Dark Light
Нийгэм | 2022-09-06

Умард Солонгос Оросыг зэвсгээр хангаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ОХУ Украины нутаг дэвсгэр дэх дайралтаа үргэлжлүүлэхийн тулд Умард Солонгос улсаас зэвсэг худалдаж авч байгаа талаар АНУ-ын эх сурвалж Нью-Йорк Таймс сонинд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Оросын тал Умард Солонгосоос олон сая ширхэг их бууны сум, пуужин худалдаж авч байна.

Украин руу цэргээ оруулснаас хойш барууны орнууд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авснаар зэвсэг болон бусад бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлт зогссон гэж үзэж байгаа юм. Тиймээс Орос Умард Солонгосоос дахин урт хугацаанд зэвсэг худалдаж авахаар төлөвлөж байгаа гэж Америкийн талаас сэрдэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Москва Иранаас шинэ дронууд хүлээж авсан тухай мэдээлсэн. Иран, Умард Солонгос улсууд Москватай адил барууны орнуудын хоригт багтсан тул ОХУ-тай харилцаа холбоогоо сайжруулах таатай нөхцөл бүрдсэн. Түүнчлэн өнгөрсөн сард Умард Солонгос Украины зүүн бүсийн Донекц, Луганскийн бүгд найрамдах улсуудын бие даасан байдлыг хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдсэн юм. Энэ нь Москва, Пхеньяны харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг харуулж байна. 

Эх сурвалж: ВВС, CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22